Түүнчлэн тухайн оныхоо 10-р сарын 16-нд "I Will Show You" дуугаа багтаасан Invitation нэртэй анхны цомгоо гаргасан байдаг.
2012 онд Ailee Seoul Music Awards, Melon Music Awards, Mnet Asian Music Awards, Golden Disk Awards зэргээс “Шилдэг шинэ уран бүтээлч”-ийн шагналыг хүртэж, Gaon Chart Music Awards-аас “Шинэ эмэгтэй соло уран бүтээлч”-ийн шагналыг хүртжээ.
Түүний 2014 онд гаргасан гурав дахь мини цомогт багтсан "Don't Touch Me" нь мөн адил олон чартыг тэргүүлж, 2015 оны Golden Disc Awards-аас "Digital Bonsang" шагнал хүртэж байв.
Queen of Drama OST
Ailee “Dream High 2”, “You Are My Destiny”, “Goblin”, “Memories of the Alhambra”, “Start-Up” зэрэг 30 орчим киноны дууг дуулсан байдаг. Тэдгээрээс дурдвал:
"I Will Go to You Like the First Snow" - Goblin: The Lonely and Great God
Mnet Asian Music Awars /MAMA/-аас 4 жил дараалан “Best Vocal Performance - Female” шагналыг “U&I”, “Singing got better”, “Mind Your Own Business”, “If You” дуугаараа авсан.
Melon Music Awards, Seoul Music Awards, Korea Cable TV Awards, Seoul International Drama Awards-аас Goblin киноны дуу “I will go to you like the first snow” дуугаар “Шилдэг киноны дуу” шагналыг авсан.
Golden Disc Awards-аас 2014, 2015, 2017 онд, Seoul Music Awards-аас 2013, 2014, 2017 онд тус бүр гол шагнал болох “Bonsang”-г авчээ.
Сэтгэгдэл үлдээх