Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын 33 дахь, ардчиллын дараах 18 дахь Ерөнхий сайд.
- Ардчиллаас хойш ажилласан 17 Ерөнхий сайдаас 11 нь бүрэн эрхийн хугацаа нь дуусаж эсвэл өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байсан бол 6-г нь ямар нэг шалтгааны улмаас УИХ-аас огцруулж байжээ.
- Тэгвэл зарим Ерөнхий сайд яг огцрохынхоо өмнө дараах хуйвалдааныг хийж байсан түүхтэй.
Н.Алтанхуяг
- Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцрохынхоо өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-аар батлуулж байжээ.
- Тэрээр 2014 оны 11-р сард огцорч байсан бөгөөд УИХ уг хуулийг 10-рд сард нь баталсан байдаг.
- Хууль батлагдсанаар 15 сайдтай ажилладаг байсан Засгийн газар 16 сайдтай ажилладаг болсон. Энэ үед спорт хэмээх нэршил яамнуудын нэр дунд орж ирж байжээ.
- Ийнхүү хууль батлагдсан тул сайд нарын халаа сэлгээг хийх асуудал яригдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд сайд нарынхаа нэрийг УИХ руу оруулахгүй удааж байсан нь намынх нь улс төр дийлдэхгүй байсантай холбоотой.
Ж.Эрдэнэбат
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 9-р сарын 7-ны өдөр огцорсон ч дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгч хийсэн юм.
- Тэрээр энэ үедээ буюу тус оны 9-р сарын 13-ны өдөр Засгийн газрын 256-р тогтоолоор Тост, тосон бумбын нуруу орчмын тусгай зөвшөөрлүүдийг баталсан.
- Ингээд Элбэг Орд ХХК-д эзэмшүүлж, дараа нь Элбэг орд ХХК-аас өөрийн төрсөн дүүтэйгээ хамт эзэмшдэг Хэрх Илч ХХК руу шилжүүлж, дараа нь Алтай констракшны хамаарал бүхий Х.Бат-Эрдэнийн Бэст лэнд майнинг ХХК руу шилжүүлж байсан түүхтэй.
- Өөрөөр хэлбэл, огцорсныхоо дараа түр орлон гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын зөвшөөрлийг хамаарал бүхий этгээд дээрээ авч байсан гэсэн үг.
У.Хүрэлсүх
- Ковид-19 цар тахлын үед нэгдүгээр амаржихаас нярай биетэй эмэгтэйг углааштай нь зөөвөрлөсөн асуудлаар Ерөнхий сайдын суудлаа 2021 оны 1-р сард өгч байсан.
- Гэхдээ тэрээр гэм буруугаа хүлээгээд Ерөнхий сайдаа өгсөн биш харин ч дараагийн эрх мэдэлдээ очих хуйвалдааныг тухайн үед хийж байсан юм.
- Тэрээр тухайн үед хариуцлага хүлээн Ерөнхий сайдаасаа огцорсон ч 2021 оны 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж байсан удаатай билээ.
Л.Оюун-Эрдэнийг ажлаа өгөхгүй удах тусам нягтал
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал хагас сар үргэлжиллээ.
- Л.Оюун-Эрдэнийн хувьд ажлаа өгөх нь байтугай надад итгэл хүлээлгээч хэмээн УИХ-д хандсан.
- Улс төрийн хүрээнд бол Л.Оюун-Эрдэнийг огцрох нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна.
- Өмнөх Ерөнхий сайд нар ажлаа өгөхийнхөө өмнө ямар ямар хуйвалдаан зохиож, хулгай хийж байсан баримтыг дурдлаа.
- Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхгүй гүрийж, сандал суудалтайгаа зууралдаж байгаа нь ямар хулгай, луйвраа нууж хааж, ямар хуйвалдаан зохиох гэж байна вэ гэсэн хардлагыг дагуулж байна.
Сэтгэгдэл үлдээх
Эрдэнэт, Эрдэнэс таван толгойг ХЕРО БАГ удирдаж байгаа Тэнд асар их хэмжээний санхүү устгал хийгдэж байгаа САНДАЛ СУУДАЛД ЗУУРАЛДААГҮЙ БАЙХ Хамгийн гол нь санхүүгийн аудит хийхэд асуудал болгох гэж б
Мэдээж
Дэмжих үү?
2 0