Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэхийг хэлэлцэх ТББХ-д 10 сайд байна

.Graph
2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах “Огцрох амархан” жагсаал үргэлжилж байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй байх сүүлийн найдвар тээн УИХ-д “Итгэл хүлээлгэх тогтоол”-ыг өргөн барьсан. 

Үндсэн хуулийн 44-р зүйлд зааснаар Ерөнхий сайд тодорхой бодлогын асуудлаар парламентаас итгэл хүсэх эрхтэй. Гэвч гишүүд дэмжихгүй бол огцруулсанд тооцно.

Тэгвэл Итгэл хүлээлгэх тогтоолыг өнөөдөр 12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхэлж хэлэлцээд, 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо нь нийтдээ 25 гишүүнтэйгээс 10 нь одоогийн Засгийн газарт ажиллаж буй сайд байна. Үүнд,

  1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө,
  2. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,
  3. Шадар сайд С.Амарсайхан,
  4. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
  5. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
  6. Шадар сайд Т.Доржханд,
  7. Сайд, Хяналтын үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
  8. АҮЭБ-ын сайд Ц.Туваан,
  9. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
  10. ГБХНХ-ын сайдЛ.Энх-Амгалан нар. 

Тэднээс гадна 

  • УИХ-ын гишүүн С.Зулпхар нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дэд сайд хийж байсан. 
  • УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, Ажлын албаны даргыг нь хийж байгаад Ховд аймгийн Засаг дарга болж байсан билээ. 

Үүнээс харвал, Итгэл хүлээлгэх тогтоолыг эхэлж хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны 13 хүн Л.Оюун-Эрдэний шууд удирдлагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүн байна. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралдаанд хамгийн багадаа 2 УИХ-ын гишүүн ирэхгүй байхад л Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал дэмжигдэхгүй. Бүр тодруулбал, хамгийн багадаа 2 гишүүн л хуралдаандаа ирэхгүй байхад Л.Оюун-Эрдэнэ болон энэ 13 хүн тогтоолыг “хүчиндэж” дэмжинэ ээ гэсэн үг.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд

  1. Дарга Жадамбын Бат-Эрдэнэ
  2. Дашзэгвийн Амарбаясгалан
  3. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  4. Лувсаннямын Гантөмөр
  5. Тогмидын Доржханд
  6. Бөхчулууны Пүрэвдорж
  7. Одонгийн Цогтгэрэл
  8. Сайнбуянгийн Амарсайхан
  9. Сандагийн Бямбацогт
  10. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  11. Батын Батбаатар 
  12. Оюунсайханы Алтангэрэл
  13. Баярмагнайн Баярбаатар 
  14. Жудагийн Баярмаа
  15. Энхбатын Болормаа
  16. Лхагвын Мөнхбаатар
  17. Одсүрэнгийн Номинчимэг
  18. Нямтайширын Номтойбаяр
  19. Цэндийн Сандаг-Очир
  20. Цэвэгдоржийн Туваан
  21. Ням-Оросын Учрал
  22. Гончигдоржийн Уянгахишиг
  23. Өлзийхүүгийн Шижир
  24. Эрдэнэбилэгийн Одбаяр
  25. Сархадын Зулпхар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe