АН-ын бүлэг ЕС-д итгэл хүлээлгэхгүй

Ц.Чимэдцэеэ
2025-06-02

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай бүлэг олонхын саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Итгэл хүлээлгэх" тухай тогтоолын төслийг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдаанд, ирцээ бүртгүүлчихээд, танхимыг орхин гарахаар боллоо. Энэ нь дэгийн тухай хуулиар хэлэлцэж буй асуудлыг дэмжихгүй гэсэн саналд тооцогддог" хэмээв.

Яагаад заавал танхимыг орхих болсон тухай сэтгүүлчийн асуултад нууцаар санал хураавал эрсдэлтэй. Мөн намын бүлгийн нэгдмэл байдлыг хангаж байгаа гэж хариулсан юм.

Бүлгийн 39 гишүүнээс 23 нь дэмжсэнээр ийнхүү шийдэлд хүрсэн байна. Ташрамд дурдахад АН УИХ-д 42 суудалтай. Үүнээс намын бүлгийн хуралдааны ирцээс харахад 39 гишүүн чуулганд оролцож, Итгэл үзүүлэх тогтоолыг дэмжихгүй байх төлөвтэй байна.

Ийнхүү 126 гишүүнээс ердийн олонх буюу 64 гишүүний шийдвэрээр дэнслэгдэх асуудалд 39 нь эсрэг байр суурьтай боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe