Хүнсний салбарын “Олимп”-оос Монголын сүүн бүтээгдэхүүнүүд дээд амтны шагнал хүртлээ

.Graph
2025-06-04

2025 оны 06-р сарын 02-нд Дубай хотноо болсон “Superior Taste Award” шагнал гардуулах ёслолоос АПУ Дэйри компанийн гурван нэр төрлийн бүтээгдэхүүн Монгол Улсаа төлөөлөн анх удаа амт, чанарын дээд үнэлгээ хүртэж, дэлхийн хүнсний тавцанд Монгол брэндийн түүхэн амжилтыг тэмдэглэлээ.

Хэрэв бид энэхүү шагналыг соёлын түвшинд зүйрлэвэл, кино урлагт “Оскар”, хөгжмийн салбарт “Грэмми” гэж байдаг шиг, хүнсний салбарт хамгийн нэр хүндтэй шалгаруулалт бол “Superior Taste Award” юм. 

Тус шагналын төлөө та бидний сайн мэдэх Danone, Coca-Cola, Kirin, Carlsberg, Aquafina болон Divine зэрэг дэлхийд танигдсан брэндүүд өрсөлддөг аж. Харин энэ жил Монголын сүүн бүтээгдэхүүнүүд анх удаа тэдний дунд шалгарсан нь хүнсний салбарт шинжлэх ухаан, ур чадварыг амжилттай хослуулан, дэлхийн түвшинд хүрсэн бодит нотолгоо боллоо.

 “SUPERIOR TASTE AWARD” ГЭЖ ЮУ ВЭ

International Taste Institute (ITI) нь 2005 онд Бельгийн Брюссель хотноо байгуулагдсан, хүнс, ундааны төрлийн бүтээгдэхүүнийг амт, чанарын түвшинд хараат бус байдлаар үнэлдэг олон улсын байгууллага юм.

Тус байгууллага нь дэлхийн 100 гаруй улс орны мянга мянган бүтээгдэхүүнийг жил бүр мэргэжлийн тогооч, сомелье нарын баг шүүгчдээр дамжуулан үнэлж, хамгийн өндөр оноо авсан бүтээгдэхүүнд "Superior Taste Award" хэмээх нэр хүндтэй шагналыг олгодог.

Шүүлтийн онцлог:

Blind Tasting буюу шүүгчид бүтээгдэхүүний брэнд, гарал үүслийг мэдэлгүйгээр зөвхөн амт, үнэр, бүтэц, амтлах мэдрэмжийн үндсэн дээр үнэлдэг. 250 гаруй Michelin одтой тогооч, шилдэг сомелье нар шүүгчээр оролцдог Шүүгчдийн бүрэлдэхүүнд Францын ерөнхийлөгчийн тогооч Бернанд Восеон, Италийн шилдэг сомелье Кристиан Бранкалеони зэрэг дэлхийн амтны элитүүд багтдаг Ийнхүү “Superior Taste Award” нь амт, үнэр, бүтэц, анхны сэтгэгдэл, амтны тэнцвэрт байдал зэрэг нарийн шалгуураар дүгнэгддэг дэлхийд хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдсөн амт, чанарын гэрчилгээ юм.

МОНГОЛ АМТЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН 3 БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

 PRO+ Болгар тараг 

АПУ Дэйри-Монгол сүүний үйлдвэрийн мэргэжлийн хамт олон судалгаа хийж, Болгарын тарагны хөрөнгийг албан ёсны эрхтэйгээр авч, түүнд агуулагдах Lactobacillus bulgaricus ашигтай бактеритай  PRO+ Болгар тарагийг үйлдвэрлэсэн нь Монголын хүнсний салбарт шинэ жимийг нээж, дэлхийн амтны тавцанд нэрээ дуурсгалаа.

PRO+ брэнд | Healthy Milk

Монгол үнээний сүүнд дэлхийн хамгийн тансаг, ховор орц болох саффрон цэцгийг нэмж баяжуулан бүтээсэн PRO+ Healthy Milk нь эрүүл мэндийн зориулалттай, шинэ үеийн сүү юм.

Нарийн судалгаа шинжилгээ, инновацийн шийдэл, уламжлалт түүхий эдийг хослуулсан энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын мэргэжлийн шүүгчдийн үнэлгээнд антиоксидант нөлөө, сэтгэл санаа болон нойрны чанарт үзүүлэх эерэг үйлчилгээ мөн байгалийн цэвэр, сахаргүй, тослоггүй найрлагаараа онцгой хүлээн зөвшөөрөгдөж, Монголын хүнсний салбарт шинэлэг, үнэ цэнтэй амжилтыг авчирлаа. 

Mont-Yak Шар тос 

Архангай аймгийн Чулуут сумын малчдын ур ухаан,  уламжлалт мэдлэг, ГЭР үйлдвэрлэлийн технологийн хослолоор бий болсон Mont-Yak брэндийн органик шар тос нь олон улсын мэргэжлийн шүүгчдийн үнэлгээнд амт, шим тэжээл, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын хувьд онцгой хүлээн зөвшөөрөгдөж, Монголын хүнсний салбарын томоохон амжилтыг бүрдүүллээ.

Эдгээр амжилтууд нь малчид фермерчдийн хамтын хөдөлмөр, нийт ажилчдын хичээнгүй зүтгэл, шинжилгээ судалгаа, уламжлал ба технологийн хослолын тод жишээ төдийгүй, Монгол амт дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байна. Тиймээс та ч бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг сонгож, өөрийн эрүүл мэндээ дэмжээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe