Хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улсдаа даатгал, шимтгэл, татвараа төлдөг. Насаараа ажиллаад буюу дор хаяж 20-25 жил тасралтгүй нийгмийн даатгал төлж байж тэтгэвэртээ гарна. Гэвч авсан цалингийнхаа 27 хувийг (ажил олгогч, ажилтан нийлээд төлж буй шимтгэл) нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд сар бүр хураалгадаг ч өндөр насанд хүрэхдээ хангалттай сайхан амьдахаар тэтгэвэр тогтоолгож чаддаг нь хэд бол.
Өндөр насанд хүрээд, насаараа зүтгэсэн хөдөлмөрийнхөө хөлсийг аваад, үр ачаа хараад сууя гэхэд тогтоосон тэтгэвэр нь амьдралд байтугай эмийн мөнгөнд ч хүрэлцэхгүй, хүссэн хүсээгүй “ядуу” гэх амьдрал руу халтиран орж байгаа настнууд олон.
Мэдээж залуучууд биднийг ч гэсэн ийм өрөвдөлтэй амьдрал хүлээж байх магадлалтай. Тэгвэл бид өтөл насандаа “ядуу” гэх амьдрал руу гулсан орохгүйн тулд яах ёстой вэ?
Өчигдөр буюу 2025 оны 6 сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын багц хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар болсон. Тэгвэл энэ дундаас нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд бидний өтөл насанд хэрэг болохуйц гэж харж болохоор байна.
Хамгийн эхэнд тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх буюу олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих тухай хуулийн төсөлд дурджээ.
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо гэдэгт:
Давхарга 1: Суурь тэтгэврийн тогтолцоо
Суурь тэтгэврийг өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн, 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэнд олгоно.
Давхарга 2: Албан журмын тэтгэврийн даатгалын тогтолцоо.
Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжинэ. Тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулна. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. Ингэснээр тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд шилжсэн 1979 оноос хойш төрсөн 807.2 мянган даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2026 оноос 1 хувиар хуримтлуулж эхлэх ба 4 хүртэл хувийг тэтгэврийн хуримтлал болгоно.
Давхарга 3: Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо.
Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байна. Үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилна.
Өөрөөр хэлбэл, албадлагын бус 100 хувь сайн дурын, мөн 100 хувь өвлөгддөг, бүрэн хуримтлалын байх юм.
Тэгэхээр бид төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээсээ тэтгэвэрт гарахад үүсэх хувь хэмжээнд найдалтгүйгээр өөрсдөө хүсвэл нэмэлтээр хувийн тэтгэврийн сантай болох боломжтой болно гэсэн үг.
Энэ хүрээнд дараах өөрчлөлтүүдийг тусгахаар болжээ. Үүнд:
Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.
Ингэснээр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 506.3 тэрбум төгрөгөөр буурах бөгөөд энэ нь нийгмийн даатгалын нийт шимтгэлийн орлогын 10 орчим хувиар буурсантай тэнцэнэ. Энэ нь 4000 айлыг ипотекийн зээлд хамруулсантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө юм.
Эдгээр өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгахад мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг харгалзсан аж.
Сэтгэгдэл үлдээх