МАН-ын VII Бага хурал 11.00 цагт хуралдахаар товтой. Тэд шинэ Ерөнхий сайдад горилогчдыг нэр дэвшүүлж, санал хураах юм.
2024 оны сонгуулиар парламентад олонхыг бүрдүүлж, эрх баригч нам болсны хувьд ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дундаасаа тодруулах нь МАН-ын бүрэн эрх.
Тэгвэл энэ парламент бүрдсэнээс хойш МАН ийнхүү хоёрдох удаагаа намын дарга бөгөөд Ерөнхий сайдаа сонгох гэж байна.
Учир нь тус намын дүрмийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдаг.
Улс төрийн хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг сойж буй талаар шуум бий.
Сэтгэгдэл үлдээх