МАН-ын VII бага хуралд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Тус намын УЗ-өөс ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг санал болгосон бол танхимаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийгөө нэр дэвшүүлэн өрсөлдсөн юм.
Бага хурал 60 гару хувийн ирцтэй үргэлжилж, 67 хувийн саналаар Г.Занданшатарын нэр дэвшүүлэхээр сонгосон.
Тэгвэл нэр бүхий хэвлэлүүд Г.Тэмүүлэнгээс бага хурлын талаар тодруулсан байна. Тэр сэтгүүлчийн асуултад "Улс төрийн соёл төлөвшүүлэх үүднээс нэр дэвшлээ" хэмээн хариулсан.
Urug.mn сайтын Сэтгүүлч Э.Булган "Танд санал ирвэл Сангийн сайд болох уу" хэмээн асуухад "Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Надад бол бодож санасан юм алга" гэв.
Мөн "Эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшилд тулгуурласан бодлогыг дэвшүүлж өрсөлдлөө. Нам маань олонхоороо шийдвэрээ гаргалаа" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх