Чуулганы нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэй эхэллээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-19

Хаврын чуулган үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 66 гишүүн ирж, 52.4 хувийн ирц бүрдсэнийг танилцуулав.

Хуралдаанаар

  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг, 
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Ногоон санхүүжилтийг бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулахад авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл , анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут тус тус үргэлжилнэ.

Асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хоёрхон хоногийн өмнө урдуур сууж байсан хүмүүм өнөөдөр орж иэрхгүй болоод эхэлж байна. Энэ бол Засгийн газрын гишүүнээр томилогдсоны маргаашийх нь хурал. Тийм учраас ЗГХЭГ-ийн дарга, Шадар сайд, Тэргүүн шадар сайд гэх мэт албан тушаалтнууд пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө ирцэндээ ирээд чөлөө авах шаардлагатай, ажил давхардаж байгаа бол учир байдлаа хэлээд явахыг хариуцлагатайгаар анхааруулж байна" хэмээн мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe