Дэлхийн хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч LafargeHolcim группын дэд ерөнхийлөгч асан, мөн БНСУ-н Сампёо цемент үйлдвэрийн дэд ерөнхийлөгч Kim Jung Rak Монголын Эдийн засгийн форумд хүрэлцэн ирсэн. Тэр Өдрийн сонины Сэтгүүлч Б.Доржтой манай улсын цемент үйлдвэрлэлийн талаар хөөрөлдсөнөөс онцлох эшлэлийг хүргэж байна.
Зургаар үзэх бол энд дараарай.
Монголын цементийн салбар
- Хөгжиж буй орон гэхэд үйлдвэрүүд нь хөгжлийн түвшин сайн байна гэж харлаа.
- Нөгөөтээгүүр, тээвэр логистик, тогтворгүй бодлого шийдвэр их байдаг талаар олон хүмүүстэй уулзахад дуу нэгтэй ярьж байна.
- Монголын зах зээлийг харахад төрийн тогтворгүй байдал, бодлого шийдвэрүүд нэг л хөгжлийнхөө бодлогын эсрэг яваад байх шиг.
Үнэ
- Олон улсад, ялангуяа БНХАУ-д энэ жил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар цементийн үнэ өссөнн.
- Малайз улсад үйлдвэрлэлийн голлох түүхий эд, бусад хүчин зүйлсийн үнэ нэмэгдэж, үүнээс үүдэн цементийн 40-50 хувь нэмэгдэх эрсдэл бий болсон.
- Харин Монголын хувьд бүгд өртгөөсөө доогуур зарж байгаа нь хачирхалтай.
- 10 жилийн өмнө эдгээр үйлдвэрүүд баригдахаас өмнө цементийн үнэ тонн тутамд 110 ам.доллар байсан юм байна.
- Харин өнөөгийн үнэ нь дунджаар 62 ам.доллар орчим юм уу даа.
Төрийн бодлого
- Цемент экспо үеэр World cement дээр гарсан нийтлэлийг уншиж байхад импортын цементийн тарифыг бууруулах эсвэл чөлөөлөх гэнэтийн бодлого шийдвэр гаргадаг гэсэн байсан.
- Энэ бол үйлдвэрлэгчдээ намнах л бодлого шүү дээ.
- Цаашлаад энэ нь үнийн хэт унагалт буюу price dumping болж, үйлдвэрүүд оршин тогтнох боломжгүй байдалд хүрнэ.
- Яаж ийм төр засгийн бодлого байж болдог юм бол л гэж бодож байна.
Асуудал
- Ажаад байхад Монголын дарга цэрэг нар хуучин нийгмийнхээ дарга гэсэн нэршлээс ангижраагүй татвар төлөгчдийн мөнгөөр тэдэнд үйлчлэх ёстой нийтийн албан тушаалтан гэдгээ умартсан хандлагатай юм байна.
- Үйлдвэрлэгчдэд ямар буруу байх вэ, өртөг нь үнэхээр өндөр байдаг юм байна.
- Эрчим хүчний тогтворгүй байдал, дээр нь тариф нэмэгдсэн, за тэгээд энэ автотээврийн даац гэнэ үү, энэ мэт үр дүнгүй бодлого их явуулж байна.
- Энэ болгон өртгийг тогтмол нэмэгдүүлж байна шүү дээ.
- Үйлдвэрлэгчид-төр засгийн хооронд уялдаа огт алга.
- Үүн дээр хамтарч ажиллах ёстой.
Хөгжил
- Хөгжихийн тулд дэд бүтэц хэрэгтэй.
- Үүний гол орц мэдээж цемент.
- Жишээ нь, манай БНСУ-д 30 жилийн өмнө үйлдвэрлэл яг ид хөгжиж эхэлж байлаа.
- Энэ үед цементийн үйлдвэрийг төр засгаас бодлогоор шууд хамгаалж, дэмждэг байсан.
- Тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт, маш бага хүүтэй зээл, импортын аюулаас хамгаалах бодлого гэх мэт үе шаттай бодлого авч хэрэгжүүлсний эцэст өнөөдөр манай улс бол цемент үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд хөгжсөн.
Сэтгэгдэл үлдээх