Иргэн Ц.Лут-Очирын мэдээллээр АТГ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, бэр Ө.Өгөөмөр нарт холбогдох асуудлыг нягталж үзжээ. Ийнхүү нэр бүхий эд зүйл, аялал зугаалгад хэдэн төгрөг хаанаас зарцуулсныг тодруулсан байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг Херо энтертайнмент ХХК О.Тэмүүлэнд 300 сая төгрөг шилжүүлжээ.
Зургаар үзэх бол энд дараарай.
Уг 300 сая төгрөгийг тус компани хуульд заасны дагуу ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлэх үүрэгтэй хэмээн АТГ албан бичигтээ дурдсан.
О.Тэмүүлэнгийн зарцуулсан Сингапурт аялал 25 сая, Seven nuga resort амрахад 4.5 сая, Goose брэндийн хувцас 7 сая, Solitare сүйн бөгж 17.1 сая, Smeg брэндийн эд зүйлс 4.5 сая, нийт 58.1 сая төгрөг дээрх Херо энтертайнмент ХХК-ийн орлогоос эхтэй аж.
Харин онгоцоор гэрлэх санал тавьсан тухай Ө.Өгөөмөрийн дурдсан нь Херо энтертайнмент ХХК 4 сарын 21-нд олон ангит киноны зураг авалтын объект үзэхээр "Альфа аврора эвиэйшн" ХХК-тай гэрээ байгуулсны дагуу хамт зорчсон хэмээн тайлбарласан байна.
Тэгвэл Херо энтертайнмент ХХК нь 2024 онд 265.8 сая төгрөгийн татвар төлсөн ба 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 41.1 нь татвар төлөхөөс өмнөх ашиг хэмээх татвахын тайландаа дурджээ.
Мөн “thank u babyy” тайлбартайгаар хуваалцсан Ө.Өгөөмөрийн “Lexus RX450h+” машин нь аав Ч.Өгөөдэйбаатар нь бусдаас авах авлагадаа 200 сая төгрөгөөр тооцон авсан ч иргэн хоорондын маргаанаар буцаагджээ.
Түүний ээж ЧД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаагийн цалингийн орлого, гэр бүлийн орлогоор Miu miu брэндийн хувцас 17 саяар, Chanel брэндийн цүнх 18 саяар тус тус авсан болох нь нотлогдсон аж.
АТГ-ын албан бичгийг бүрэн эхээр нь хавсаргав.
Сэтгэгдэл үлдээх