Б.Содбаатар: “Улаанбаатар трам” төслийн шав тавьсан гэх мэдээлэл ташаа

Ц.Чимэдцэеэ
2025-08-01

“Улаанбаатар Трам” төслийн шав тавилаа гэх мэдээлэл, зургийн талаар Ахлах инженер Б.Содбаатараас тодрууллаа.

Тэр “Трам төслийн шав тавьсан гэх мэдээлэл ташаа. Түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой энэхүү төслийн талаар худал мэдээлэл цацаж иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэсэн юм.

Мөн “Их багтаамжийн нийтийн тээврийн нэг хэлбэр болох трамвайг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд барих бөгөөд 11 км хос шугам, нийт 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ. Трасс нь 15 км урттай, нийт 23 зогсоолтой байхаар ТЭЗҮ-д тусгасан. ТЭЗҮ батлагдсанаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Цаашид трассын дагууд аж ахуй нэгж, иргэдтэй зөвшилцөх газар чөлөөлөлтийн ажил хийнэ” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe