Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга А.Үйлстөгөлдөрөөс дараах тодруулгыг авлаа.
----------------------------------------
-Ерөнхийлөгч хэзээ өргөдлөө өгөх вэ?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр өргөдлөө өгнө. Хуулийн процесс яваад ирэх дөрөв дэх өдөр гэхэд шийдэгдчих байх.
-УИХ өргөдлийг хүлээж авахгүй бол яах вэ?
-Боломжтой, боломжгүйг олонхын саналаараа шийдээд явчих байхаа. УИХ өөрийн бүрэн эрхийн хугацаанд шийдээд явна. Ер нь бол шийдэх ёстой. Ерөнхийлөгч бүлгийн хуралд бас орох байх. Шийдэгдвэл Ерөнхийлөгчийн үүргийг дараагийн сонгууль болтол УИХ-ын дарга гүйцэтгээд явна. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөтөл УИХ-ын дарга үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр би УИХ-ын даргатай уулзана. Дөрвөн сарын хугацаанд сонгууль болно.
-Албаа өгөөд хуулийн байгууллагад хандах уу?
-Хүний ой тоонд оромгүй олон ноцтой зүйл ярьж, удаа дараа гүтгэж байна. Тиймээс албанаасаа буугаад хуулийн байгууллагад хандана. Ерөнхийлөгч гэдэг ард түмэн, төр учраас заавал албаа өгч, нэр төрөө сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа. Зайлшгүй энэ албан тушаалаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ.
Сэтгэгдэл үлдээх