Өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон даргыг шалгах нь

.Graph
2026-11-17

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан байна. Улмаар Гаалийн ерөнхий газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨАТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн зарим этгээд илт ашиг сонирхлын зөрчилтэй байсныг тогтоожээ.

Мөн өнгөрсөн хоногуудад АТГ-т нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 107 гомдол, мэдээлэл ирсэн гэнэ. Эдгээрээс 8 гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Албан тушаалтнууд сонгон шалгаруулалтгүйгээр газар ашиглах эрх олгосон, иргэнээс хандивласан малыг хандивын орлого төвлөрүүлэх дансанд шилжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэр бүхий албан тушаалтны хувь эзэмшдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан зэрэг үйлдлийг тогтоож, шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Үүнээс гадна зарим дарга албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж харьяа салбаруудад үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээд, иргэдтэй ашгийн төлөө нэгдэж, мөн өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe