Тайванийн өмнөд хэсэгт аадар борооны улмаас 4 хүн нас барж, 5900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Б.Сувданзаяа
2025-08-04

Reuters - Тайванийн өмнөд хэсэгт аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт жилийн дундаж хур тунадаснаас давсан хэмжээний бороо орсноор хөрсний гулгалт, үер үүсэж, 4 хүн амиа алдаж, 5,900 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үер, хөрсний гулгалт үүсэж эхэлснээс хойш гурван хүн сураггүй болж, 77 хүн бэртэж гэмтжээ.

Тайванийн ерөнхий сайд Чо Жүн даваа гарагт аадар бороонд ихээр нэрвэгдсэн өмнөд нутгийн Тайнан хотын иргэдтэй уулзах үеэрээ, гамшгийн тусламжийн ажиллагаанд зориулж тусгай төсөв батлуулах саналыг энэ долоо хоногт Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрээр  "Бид өмнө нь ийм хүчтэй шуургатай ховор таарч байсан. Данас хар салхи дайрснаас хойш нэг сар болж байгаа бөгөөд түүнээс хойш тасралтгүй бороо орж байна" хэмээсэн юм.

Каошюн хотын дарга ням гарагт "Энэ бол сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоогоор хамгийн том нүүлгэн шилжүүлэлт гэж хэлж болно. Ууланд битгий гараарай. Энэ үнэхээр, үнэхээр аюултай хэмээн мэдэгдсэн юм. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe