Их наядууд хэр их мөнгө вэ

Ц.Чимэдцэеэ
2025-08-04

“Оюу толгой” компани 2025 оны хоёрдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тэд дээрх хугацаанд Монголын эдийн засагт 1.9 их наяд төгрөг эргэлтэд оруулжээ. Мөн 2010 оноос хойш нийт 51.1 их наяд төгрөгийг үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд зарцуулсан.

Зургаар харах бол энд дараарай.

Оюу толгойн дотоодод зарцуулсан 1.9 их наядаар хэдэн цэцэрлэг барьж, хэдэн сард хэдэн хүнийг цалинжуулж болох талаар тооцоолж үзье.

Боловсролын яамнаас 150-300 хүүхдийн цэцэрлэгийг дунджаар 8.9 тэрбум төгрөгөөр барьдаг тухай мэдээлсэн. Иймд 1.9 их наяд төгрөгийн хагасаар буюу 950 орчим тэрбумаар 213 цэцэрлэг барих боломжтой. Харин үлдсэн талаар нь Үндэсний статистикийн хорооны зарласан цалингийн дундаж 2.67 сая төгрөгт харьцуулахад 730 мянга гаруй хүний 1 сарын цалингийн санг бүрдүүлж байна.

Мөн 2010 оноос хойш дотооддоо эргэлдүүлсэн 51.1 их наяд төгрөгөөр 15 жилийн турш нийт 2,871 цэцэрлэг барьж, 531,551 хүнийг цалинжуулах боломжтой аж.

Тэгвэл энэ мөнгө яг хаана очиж байгаа вэ?

  • Төсөвт төлж буй татвар, хураамж: цэцэрлэг, сургууль, дэд бүтэц бүтээн байгуулалтад
  • Худалдан авалт: монгол бизнесүүдэд
  • Үндсэн ажилтнуудын цалин: өрхийн бүх төрлийн худалдан авалт

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe