БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

.Graph
2025-08-04

БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас өнөөдөр /2025.08.04/ орой 18:00 цагаас маргааш буюу 5-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээллээ.

Энэ хугацаанд зарим бүс нутагт 6 цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна.

Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe