Өчигдөр 15:00 цагийн үед дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан байж болзошгүй мэдээллийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олджээ.
ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн машиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ажиллаж байна.
Хэргийн газар Зоонозын мэргэжилтэн ирж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буудуулсан тарвагыг авч явжээ.
Иргэддээ анхааруулахад:
Жич: Байгаль орчны талаарх зөрчил мэдээллийг 117 тусгай дугаарт авч байна.
Сэтгэгдэл үлдээх
tgd 8sariin 20noos xoish agnaj bolox yumuu
nyamerdene
Дэмжих үү?
0 0