Агсам тавьж буй бичлэг нь цацагдсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ

.Graph
2025-08-05

Цахим сүлжээнд согтуу агсам тавьж байгаа бичлэг нь цацагдаад байсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

Б.Дүгэржав өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж огцруулж байв. Харин 2025 оны нэгдүгээр сард түүнийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe