Иргэд хүссэн зөвшөөрлийнхөө шийдвэрлэлтийн явцыг харах боломжтой боллоо

.Graph
2025-08-05

Тэргүүн Шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н. Учрал: “Байгууллагаас олгодог зөвшөөрлүүд хэд хоног ямар байцаагч дээр гацсан бэ гэдгийг харах боломжтой болсон. Мөн бид яагаад энэ хүн 30 хоног зөвшөөрлийг гар дээрээ гацаасан бэ гэдэг дээр хяналт хийх юм. Зарим компанийн явуулж байгаа зөвшөөрлийг хоёр өдөрт гаргачихдаг. Заримыг нь жил барьдаг. Одоо бид нар зөвшөөрөл олгож байгаа байгууллагуудыг харна. Иргэд ebusiness.mn гээд орохоор тухайн компани ямар зөвшөөрөл хүсээд, төрийн байгууллагын хэн дээр хэд хоног гацсан байгааг компаниуд харна. Тэгээд түүнтэйгээ холбоотой гомдлоо гарга. Энэ гомдлын мөрөөр бид ажиллая. 

Загийн газрын 11-11 төв дээр ирж байгаа мэдээллийг бид нар хиймэл оюун ухаан дээр dashboard-аар ангилж байна. Санал хүсэлтийг хариуцсан байгууллагуудыг эрэмбэлээд аль байгууллага дээр хамгийн их хүсэлт ирж байгаа нь харагдах юм. Нийслэл дээр одоо 17 мянган гомдол ирсэн байна. Энэ гомдлын шийдвэрлэлтийн байдлыг одоо зарладаг болно. Дээрээс нь нэгэнт Эдийн Засаг Хөгжлийг Яам дээр хяналт хэрэгжүүлэлт ажиллаж байгаа учраас бизнес эрхлэгч, компани аж ахуй нэгжүүд дээр үүсээд байгаа гомдлуудын мөрөөр ажиллана. Үүн дээр МҮХАҮТ-ыг урьж ажиллуулна. 

Зөвхөн нэг байгууллага биш бид бүгд хамтраад хүнд суртлаа л бууруулъя. Хүнд суртлын индексийг бууруулахын төлөө ажиллая. Тэгж байж импорт ч экспорт ч эерэг эффект өгнө гэж үзэж байна” хэмээлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe