The Guardian - Йемений эрэгт 150 гаруй хүн сууж явсан завь хөмөрч, олон хүн амь үрэгджээ. Онгоцонд 157 хүн зорчиж явсан талаар НҮБ-ын цагаачлалын агентлаг мэдээлсэн юм. Мөн энэхүү ослоос одоогийн байдлаар ердөө 32 хүн амьд үлдсэн бөгөөд 76 хүн амиа алдаж, 74 хүн сураггүй алга болсон талаар тус агентлаг мэдээллээ.
ОУОХ-ны Йемений тэргүүн Абдусаттор Эсоев “Уг завийг хууль бусаар хил давуулагчид ихэвчлэн ашигладаг бөгөөд тун аюултай замаар явж байсан. Тэд Йемений өмнөд хэсгийн Абиан мужийг зорьж байсан” хэмээн мэдэгдсэн юм. Аврагдсан хүмүүсийн заримыг Абианы ойролцоох Йемений Аден боомт руу шилжүүлсэн байна.
ОУОХ өнгөрсөн онд Улаан тэнгисийн замд 558 хүн нас барсны 462 нь завины ослоор нас барсан гэж бүртгэгджээ. Холимог цагаачлалын төвийн судалгаа, бодлогын байгууллагын ажилтан Айла Бонфиглио Agence France-Presse-д хэлэхдээ: "Энэ замыг хууль бусаар хил давуулагчид болон хүний наймааны сүлжээ голчлон ашигладаг. Харин цагаачид уг завиар зорчдог. Тэд эрсдэлийн талаар сайн мэддэг ч Саудын Араб эсвэл Эмиратаас гуйвуулсан мөнгөн гуйвуулгад найдах хууль ёсны зам байхгүй, тэд өөр сонголтгүй гэж боддог." хэмээсэн юм.
Амиа алдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн тоо их байгааг харгалзан эрэн хайх, аврах асар том ажиллагаа явуулсан гэж Абианы аюулгүй байдлын алба мэдээлсэн. Мөн тус албаны мэдэгдэлд олон цогцос эргийн өргөн талбайд тархсан байдалтай олдсон тухай мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх