Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Дэрэн клубийн төвийн хамгаалагч Орхоны Мөнх-Оргил Тайванийн "Тайчун Футуро" клубт легионер тоглогчоор нэгджээ.
Түүний хувьд Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн ахлагч Дэрэн клубийн ахлагч төдийгүй дээд лигийн мөнгө, хүрэл медальтай залуу тамирчин юм.
Тэрбээр "Тайчун FUTURO багт нэгдэж байгаадаа маш их баяртай байна! Энэ боломжийг олгосон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Гадаадын багтай анх удаа гэрээ байгуулж, тоглож буй маань миний хувьд томоохон сорилт. Иймд өөрийн бүх хүч чадлаа дайчлан багтаа хувь нэмэр оруулах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл үлдээх