Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 147 хүнийг цомхотгохоор болжээ

Ц.Чимэдцэеэ
2025-08-06

Төрийн албан хаагчдын тоог 2026 онд 9 хувь буюу ойролцоогоор 14.400 хүнийг цомхотгох шийдвэр гарсан. Энэ нь өмнөх 12 жилийн туршид 40 хувиар нэмэгдсэн төрийн данхар бүтэцтэй холбоотойгоор үүсэн гарсан реформхэмээн эрх баригчид тайлбарлаж буй.

Гэсэн ч яг ямар үндэслэл тооцооллын үр дүнд аль газрын ямар албан хаагчдыг цомхотгох нь бодлогын хувьд зүйтэй талаар нарийвчилсан тоо баримт, судалгааг нийтэд танилцуулаагүй байна.

Энэ талаар ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй гэсэн аудитын дүгнэлт бий. 

Мөн цомхотголд орж буй албан хаагчдад хуулийн дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай талаар ч дурдаад амжсан.

Тэгвэл дээрх асуудал бүдэг бадаг, бүүр түүрхэн хэвээр, тодорхой шийдэл, арга хэмжээг зарлаж, ойлгуулж чадаагүй атал нэг салбарын 200-аад иргэний амьдралд шууд нөлөөлөхүйц, шийдвэр ажил хэрэг болох гэж буйг Ус, цаг уур орчны шинжилгэний салбарын ажилтан хөнджээ.

Тэр,

"Сонгуулийн сурталчилгаагаар манай ажлын барилгыг аль хэдийн бариад өгсөн гээд зураг реклам хийж ард түмэнд мэдээлж байсан.  Аргагүй эрхэнд олон жилийн хүсэлтээр энэ жил нэг юм баригдах болж төсөв батлагдаад ажиллах орчин нөхцөл минь ядаж шийдэгдэх нь гэтэл энэ оны төсөв санхүүжилт нь дууссан дараа жил үргэлжилнэ ч гэх шиг.

Ингэтлээ идэж уусан төр энэ жижиг байгууллагын жижиг барилгыг нэг жилд нь багтаагаад шийдээд өгсөнгүй. Тэр байтугай энэ байгууллагын тогооноос хоол идэж байсан хүн орон нутгийн удирдлага одоо төрд явж л байгаа.
Өнөөдөр 2 дахь уйлах шалтгаан нь салбараас минь бараг 200-д албан хаагчийг, байгууллагаас минь 11 хүнийг цомхотгож төсөв хасаж байна. Хайран сайхан мэргэжил нэгт хүмүүс минь. Хайран сайхан ажил мэргэжил минь нэг насаараа л зүтгэсэн ш дээ эцэст нь цомхотголд орлоо.

Одоо л та нарын цалин мөнгө нийгмийн баталгааг сайжруулна гээд шударга зөв ёс зүйтэй тогтолцоо гээд л хурал зөвлөгөөн хийгээд л байсан одоо байгаа байдал нь энэ" хэмээн гомдлоо илэрхийлсэн байна.

Энэхүү байр сууриа илэрхийлсэн иргэний мэдээллийн дагуу 21 аймгийн УЦУОШГ-т ажилладаг зуу зуун цаг уурчид эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Баяр наадам, нийтээр амрах, тэмдэглэлт өдрүүдэд ч цаг алдалгүй салхи шуурга, бороо цас, цаг агаарын аюулт үзэгдэл, гамшиг ослыг мэдээлсээр ирсэн энэ салбар ийнхүү төрийн төмөр нүүрний өмнө "зангидсан гараар нүдүүлэх" эхний эгнээ болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Ehleed naa deer suuj bgaa hereggvi bogloosvvdee ajlaas ni halchihwal hvssen hvseegvi hemnelt ni medregdiishd. Tegeed jil bvr zasgiin gazriin zaswariin mongoor heden myangan terbum iddeg bjeej

Ariuka

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe