Леди Гага, Бруно Марс нар VMA наадмын хамгийн олон номинацид нэр дэвшжээ

.Graph
2025-08-06

BBC - Энэ жилийн MTV Video Music Awards (VMA) наадмын хамгийн олон номинацид Леди Гага, Бруно Марс, Кендрик Ламар нар дэвшжээ. Мөн Сабрина Карпентер, Ариана Гранде нар хамгийн олон номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдийн тоонд багтсан байна. Тодруулбал Леди Гага 12, Бруно Марс 11, реппер Кендрик Ламар 10, Сабрина Карпентер 8 номинацид нэр дэвшжээ.

VMA-д 30 удаа түрүүлсэн Бейонсе, Тейлор Свифт нар энэ жил нэг номинацид л нэр дэвшсэн нь “Оны шилдэг уран бүтээлч” төрөл юм. Өнгөрсөн жил тэд цомог гаргаагүй ч энэ хугацаанд хоёулаа аялан тоглолтоо хийсэн билээ. Тейлор Свифт мөн өнгөрсөн жилийн хамгийн том ялагчаар тодорч, оны шилдэг уран бүтээлч, видео зэрэг шилдэг хоёр шагналыг багтаасан долоон шагналыг хүртэж байсан юм.

Леди Гага болон Бруно Марс нарын хамтарсан уран бүтээл болох “Die With A Smile” дуу нь “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэнээс гадна уран бүтээлчид нь мөн “Оны шилдэг хамтрал”, “Шилдэг поп дуу”, “Шилдэг клип” шагналуудад нэр дэвшжээ.

Энэ жилийн VMA-д best country, best pop artist гэсэн хоёр шинэ төрөл нэмэгдсэн байна.  Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 7-нд Нью-Йоркийн UBS Arena-д болох юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe