МСБХ-ноос энэ жилээс жил бүр "Холбооны цом"-ын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Үүнд эмэгтэй Үндэсний дээд лигийн 6 баг, М Хөгжлийн лигийн 8 баг, Оюутны лигийн 2 баг, нийт 16 баг оролцох бол эрэгтэй Үндэсний дээд лигийн 10 баг, М Хөгжлийн лигийн 16 баг, Оюутны лигийн 6 баг, нийт 32 баг өрсөлдөнө.
Тэмцээн (direct elimination) буюу нугалааны зарчмаар явагдах юм. Мөн тус тэмцээний тоглолтуудыг бусад лигийн тоглолтуудтай давхцуулахгүй бөгөөд пүрэв гараг бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэмцээнд зөвхөн Монгол тоглогчид, Монгол дасгалжуулагчид, Монгол шүүгчид оролцоно. Тус тэмцээний шагналын сан эмэгтэй, эрэгтэй ангилал тус бүр 200 сая төгрөг юм.
Энэ дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлж тоглогчдын ур чадварыг өсгөх, Монгол дасгалжуулагчдын гадаад мэргэжилтнүүдээс суралцсан мэдлэгээ хэрэгжүүлэх зэрэг боломжуудыг олгоно хэмээн үзэж буйгаа МСБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Төгсжаргал илэрхийлсэн юм.
Холбооны цомын Финалын тоглолт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 29-нд М банк Аренад болохоор төлөвлөгджээ.
Сэтгэгдэл үлдээх