“FIBA U16” Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно

.Graph
2025-08-06

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болжээ. 

Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох юм. Манай улсын Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б. Ганхөлөг, Б. Тамжид, Э. Дашням, Л. Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С. Эрхбаяр нар ажиллаж байна. 

Монгол улсын шигшээ баг бэлтгэлдээ гарсан ба өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч дуудагдсан бөгөөд 12 тоглогч эх орноо төлөөлөн оролцох юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe