Волейболын ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн “Ahmedabad Defenders” багт тоглоно

.Graph
2025-08-06

Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин, "SG HAWKS" багийн ахлагч ОУХМ Б.Батсуурь Энэтхэг улсын мэргэжлийн лигийн “Ahmedabad Defenders” багт легионер тамирчнаар тоглохоор болжээ. “Ahmedabad Defenders” баг нь Prime Volleyball League (PVL)-д оролцдог волейболын мэргэжлийн баг бөгөөд 2023 онд тус лигийнхээ аварга болж байжээ.

Тэрээр Азарбайжаны Khari Bulbul Susa, АНЭУ-ын Shabab Al-Ahli, Тайваний Win Streak, Азарбайжаны FHN-Xilasedici багуудад легионер тамирчнаар тоглож байсан юм. Ийнхүү тэрээр 5 дахь улсдаа легионер тоглогчоор тоглох гэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe