Хятадад чикунгунья вирусын 7000 тохиолдол бүртгэгджээ

.Graph
2025-08-06

BBC - 7-р сараас хойш Хятадын Гуандун мужид шумуулаар дамжин халдварладаг вирусийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь Ковид-19 тахлын үед авсантай ижил өндөржүүлсэн арга хэмжээ авахад хүргэжээ. 

Хамгийн их нэрвэгдсэн Фошан хотод чикунгунья өвчтэй өвчтөнүүд шумуулын тороор хамгаалагдсан ор дээр хэвтэж эмчлүүлж буй юм. Тэд зөвхөн шинжилгээгээр сөрөг гарсны дараа эсвэл долоо хоногийн дараа эмнэлгээс гарна.

Халдвартай шумуулд хазуулснаар тархдаг вирус нь халуурч, үе мөчний хүчтэй өвдөлт үүсгэдэг байна. Хятадад ховор ч гэсэн Чикунгуньягийн дэгдэлт Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Африкийн зарим хэсэгт түгээмэл байдаг.

Тус муж улсын мэдээлснээр сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд шинээр халдвар авсан 2892 тохиолдол бүртгэгджээ. Харин одоогоор хүндэрсэн, нас барсан тохиол гараагүй байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe