“The MongolZ” CS2 багийн ээлжит тэмцээн BLAST Bounty Fall 2025 юм. Тэд эхний тоглолтоо 8 сарын 8-ны 17:00 цагт ENCE багийн эсрэг BO3 журмаар хийх аж.
Тус тоглолт нь Closed Qualifier: Round of 32 буюу үндсэн тэмцээнээс тусдаа шууд хасагдах тоглолт аж. Өөрөөр хэлбэл тэмцээнд нийт 32 баг оролцож байгаа бөгөөд Single-Elimination Bracket буюу 1 удаа хожигдсон тохиолдолд шууд тэмцээнээс хасагдах учиртай. Харин 2 дараалж ялалт байгуулсан 8 баг, үндсэн тэмцээнд шалгарах юм.
Үндсэн тэмцээн буюу “BLAST Bounty Fall 2025” нь 8 сарын 14-нд Малта улсад зохион байгуулагдана.
Closed Qualifier шатны хувьд online хэлбэрээр явагдах бөгөөд манай улсын баг Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн баазаас оролцох аж.
Сэтгэгдэл үлдээх