Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

.Graph
2025-08-08

Улсын хэмжээнд он гарсаар 7 сарын байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Харин аюулт үзэгдэл, ослоос үүдэн 184 хүн амь насаа алдаж, 128 хүн түлэгдэж, бэртсэн аж. Мөн 1088 айлын гэр, орон сууц, барилга эвдэрч, 874 айлын гэр, орон сууц, барилга сүйдэн, 33.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe