Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгосон асуудлыг шалгах чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар өгсөн.
Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандсан байна.
Тодруулбал, Богд хааны зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, авто засварын төв барьж эхэлсэн гэх гомдол иргэдээс удаа дараа ирж байжээ. Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэлтэй гэж үзэн салбарын сайд нь дараах арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлжээ.
Тус хамгаалалтын бүсэд баригдаж буй энэ барилга нь зөвхөн Богд хааны зуны ордны харагдах байдал, түүхэн үнэ цэнийг алдагдуулаад зогсохгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх