AP - Маск зүүсэн бүлэг хулгайчид энэ долоо хоногт Лос Анжелес хотын дэлгүүрээс 7,000 орчим долларын үнэ бүхий Лабубу хүүхэлдэй хулгайлжээ. ЛА мужийн Шерифийн хэлтсээс (АНУ-ын Лос Анжелес мужийн хууль сахиулах байгууллага) Лос Анжелес хотоос зүүн тийш 29 километрийн зайд орших Ла Пуэнте хотын дэлгүүрээс лхагва гарагийн өглөө хулгайлсан хэмээн мэдээлсэн юм.
Тоглоомын худалдаа эрхлэгч “One Stop Sales” инстаграм хуудсандаа юүдэнтэй цамц өмсөж, нүүрээ халхалсан хэсэг хүмүүс нэвтэрч орж ирж буйг харуулсан хяналтын камерын бичлэгийг байршуулжээ. Дэлгүүрийн эзэд "Бид шоконд орсон хэвээр байна. Хулгайчдыг олоход туслаач” хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх