Lisa болон Kentaro Sakaguchi-ийн тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ

.Graph
2025-08-11

Өнөөдөр буюу 8 сарын 11-нд BLACKPINK хамтлагийн гишүүн LISA өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан, сэтгэл хөдлөм “Dream” гэх дууныхаа богино хэмжээний киног тун удахгүй толилуулна гэдгээ зарлалаа.

Японы жүжигчин, модель Kentaro Sakaguchi-тэй хамт тоглосон энэхүү бүтээл нь 8 сарын 13-ны 23:00 цагт буюу монголын цагаас 8 сарын 14-ний 11:00 цагт нээлтээ хийхээр товлогджээ.

Тэрээр уг богино хэмжээний киноны тухай сошиал хуудастаа нийтлэхдээ “Тун удахгүй та бүхнийх болох сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй түүх” гэж бичжээ.

Одоогоор LISA хамтлагийнхаа бусад гишүүдийн хамт ‘DEADLINE’ дэлхийн аялан тоглолтын хуваарьт оролцож байгаа бөгөөд тэдний дараагийн тоглолт 8-р сарын 15, 16-нд Лондонгийн Wembley цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. Мөн тус хамтлаг энэ оны 11-р сарын 22, 23-нд Филиппиний Аренад аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

“Dream” нь LISA-гийн анхны бие даасан цомог “ALTER EGO”-ийн 13 дахь дуу болж, өнгөрсөн 2 сарын 28-нд цацагдсан. Billboard Philippines уг дууг “LISA сонсогчдод бидний удаан хугацаанд хүлээсэн хайрын дууг хүргэж байна. Түүний дуулах чадвар урьд өмнөхөөсөө илүү тод харагдаж байна” хэмээн тодорхойлж байсан юм.

Ташрамд, LISA-гийн сүүлийн үеийн Instagram сторинууд сошиал сүлжээнд ихээхэн анхаарал татаж буй. Учир нь фенүүд нь түүнийг Японы жүжигчин Kentaro Sakaguchi-тай үерхэж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Тэд IG сториндоо ижил төстэй зураг нийтэлж байгааг интернэт хэрэглэгчид  анзаарсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe