Хэвтэрт ортол нь хүн зодсон Ц.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагджээ

.Graph
2025-08-12

Өнгөрсөн 7 сарын 19-нд Хүүхдийн 100 орчимд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл тэргүүтэй залуус бүлэглэн хүний биед халдаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан байдаг.

Тэгвэл Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих байсан ч хугацаанаас нь өмнө суллажээ.

Тодруулбал, шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан ч Ц.Санжаачойпэл энэ сарын 8-нд буюу 16 хоног хоригдоод суллагдсан байна. Түүний өмгөөлөгч наймдугаар сарын 7-нд Ц.Санжаачойпилд оноосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт өгч, түүнийг наймдугаар сарын 8-нд суллажээ. Сулласан үндэслэл нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг одоо гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байгаа юм.

Уг шийдвэрт Улсын Ерөнхий Прокуророос өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр гомдол ирсэн учраас шүүх Ц.Санжаачойпилд холбогдох асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe