Гал алдаж осгох уу, хагас коксоо шатаагаад шийдлээ олох уу?

.Graph
2025-08-12

Наадмын дараа намар гэдэг. Баяр наадам, аймаг сумдын ой, амралт зугаалга гэсээр есдүгээр сартай золгох нь ээ.

Арайхийн мартаж, дэлгэр зун налайсан ч утааны улирал хүссэн хүсээгүй хаяанд ирэв. Гэхдээ энэ өвөл гал алдаж осгох уу, хагас кокс шатааж сураад шийдлээ олох уу гэдэг сонголттой Улаанбаатарчууд бид нүүр тулаад байна. 

Учир нь "Тавантолгой түлш" компани шахмал түлшний үйлдвэрлэлээ зогсоосон.

Тэгэхээс ч аргагүй болсон. Анх 2019-2020 онд шилжих өвөл сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлээд утаа буурах боломжтойг улс даяараа харсан, мэдэрсэн. Утаа 50 хувь бодитой буурсан. Харамсалтай нь дараагийнх нь өвлөөс байдал тасралтгүй дордсоор өнгөрсөн өвөл тартагтаа тулж, түлшний үйлдвэрлэлийг зогсоохоос аргагүйд хүрсэн нь энэ. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлснийг утааны сонсголоор бид сонссон. 

Улаанбаатар хот утаагаа бууруулж чадсан ч шилжилт хөдөлгөөнөө хянаж чадаагүй. Хүн ам өссөөр, яндангийн тоо нэмэгдсээр энэ ажлын үр дүн буурсан. Нөгөө талд уурын зуухны яндангуудаа төдийлөн цөөлж чадаагүй. Ингээд эргээд хартал юу ч хамаагүй түлдэг 15,000 орчим яндантай болжээ. 

2024 оны байдлаар гэр хороололд амьдарч буй өрхийн хувь хэмжээ 2020 онтой харьцуулахад 6 пунктээр буурсан гэсэн статистик бий. Гэвч Улаанбаатар хотод 204,670 өрх гэр хороололд амьдарч, гал түлж байгаа билээ. 

Шахмал түлш ашигласан эхний жил утаа буурч, хүн бүхний магнай тэнийсэн. Тиймээс ч үйлдвэрээ өргөжүүлсэн. Гэхдээ орц найрлагыг нь дотоодоос нийлүүлэх болсон нь бас нэг том алдаа болов. Барьцалдуулагчийг урд хөршөөс авахаа больж, Монголоос хангаснаас хойш шахмал түлшний үнэр хот даяар хамар цоргиж, өглөө бүр толгой өвдөн сэрдэг болсон нь бодит үнэн.

Угаартаж амиа алдсан харамсалтай хэргүүд ч олноор бүртгэгдсэн. 

Бас нэг том асуудал нь бүсэд хуваасан айлуудаас гадна бараг бүх нийтээрээ энэ түлшийг шатаах болжээ. Аж ахуйн нэгжүүдээс эхлээд орон нутаг руу хүртэл шахмал түлш гарч, зарим газраа хүрэлцээгүй болсон атлаа үйлдвэрлэл 30 хувь өссөн явдал байлаа. 

Дүгнээд харвал, шахмал түлш анх шийдэл мөн байсан ч бусад хяналт, зохицуулалтаа сайн хийгээгүй, стандарт нормоо бариагүйн улмаас илүү том асуудал болсон нь энэ. 

Тийм учраас Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах хорооноос шахмал түлш ашиглахыг хориглосон ТОГТООЛ гаргасан. Өөрөөр хэлбэл, айсуй 2025 оны өвөл Улаанбаатар хотын иргэд шахмал түлш түлэхгүй, "Тавантолгой түлш" ч үйлдвэрлэхгүй. 

Засгийн газар тогтоол гаргахын зэрэгцээ "Тавантолгой түлш" компанийг Нийслэлийн ЗДТГ-ын мэдэлд шилжүүлээд, ШУА-тай хамтран судалгаа хийж, шийдэл гаргахыг үүрэг болгожээ. Ингээд манай улсын улс төрийн хөдөлгөөн өрнөж, Засаг төр өөрчлөгсөөр дорвитой шийдэлгүй дахин намартайгаа золгоод байгаа нь энэ. 

Тэгээд хөхөө өвлийн хүйтэнд яах билээ? 

Нэгэнт цаг тулсан тул энэ өвөлдөө гал алдахгүй байх нь амин чухал болоод байна. 

Дээр дурдсанчлан Засгийн газраас үүрэг болгосны дагуу эрдэмтэн, судлаачид хэлэлцэн судлаад хагас коксжсон нүүрс түлэх зарчмын байр сууринд нэгджээ. Яваандаа энэ чиглэлээ үйлдвэрлэлээ өөрсдөө явуулах нь зүйтэй ч гэж үзсэн байна. Тийм ч учраас БНХАУ-д үнэ хамгийн доод түвшинд очсон тохиромжтой үед нь тендерээ зарлажээ.

Тус улсаас энэ өвлийн тухайд 6,000 ккал илчлэг бүхий 350,000 тонн коксжих нүүрс авна.

Өөрөөр хэлбэл, айлуудын зуухыг солих шаардлагагүйгээр, байгаа зуухыг нь хайлуулчихгүй хэмжээний илчлэгтэй, сайн чанарын түлш авч иргэдээ өвлийг өнтэй давах нөхцөлөөр хангана гэсэн үг. 

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг нь 5000 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэж байв. Харин хагас коксжсон, БНХАУ-аас авч байгаа нүүрсийг нэг өрхөд хүргэх өртөг дотооддоо үйлдвэрлэвэл 5000-аас хол давчхаад байгаа аж.

Одоогоор дотооддоо ийм хэмжээний илчлэгтэй нүүрсийг үйлдвэрлэж иргэдэд хүргэхэд өртөг өндөр учраас эсвэл компаниуд алдагдал хүлээхээр байгааг эдгээр тоо харуулж байна. 

Ийм нөхцөлд гал алдахгүй байхын тулд үнэхээр өөр сонголтгүй ажээ.

Тэгээд ч эрчим хүчээр дулаанаа хангах хэмжээнд манай улс очиход хол байгаа ийм нөхцөлд энэ өвөлдөө дулаан бөгөөд утаа угаар багатай давах л зам үлдээд байна. Ямар гал түлж сураагүй биш… 

Сэтгэгдэл үлдээх

Танай сайтад баримтын нэгтгээд дүн шинжилгээ хийж харьцуулаад доривтой, нэг талыг бариагүй мэдээ биччих сэтгүүлч байсангүй юу?

Zochin

Дэмжих үү?

1 0

Hoyort. Ahuin heregleend hagas koks tulsen sain turshlaga mash hovor. Ugaartah ersdel, neg urhud mash baga hemjeegeer ene tulshiig uguhuur tolovloh buig yagaad nyagtalj, durdsangui ve?

Zochin

Дэмжих үү?

1 0

Barimt deer bish uls turchdiin husel sonirhol deer tulguurlaj niitlel medee bichdeg site bolchihgej dee graph.mn. Negt agaariin bohirdol 40,50 buursan gej yrih ni onowchgui.

Zochin

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe