Наадмын өдрүүдээр буюу 2025 оны 7-р сарын 30-аас 8-р сарын 4-ний хооронд СХД-ын 21-р хороо, Ар гүнтийн зуслангаар 20-25 насны 3-4 бүлэг этгээдүүд хэд хэдэн айлын орон гэрт цонх хаглан нэвтрэн орж их хэмжээний цахилгаан бараа, үнэт эдлэл, компьютер хулгайлж, гэр орныг сүйтгэсэн хэрэг гарсан. Түүнчлэн бусдын авто машин, 4 дугуйт тээврийн хэрэгслийг хулгайлж архидан согтуурсан ноцтой үйлдэл гаргасан байдаг.
Тэгвэл дээрх этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, тус этгээдүүд нь “Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны 6 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүд байжээ.
Ийнхүү тэд бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаагийн орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын системийг байршуулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл үлдээх