Боловсролын яам тэрбумаар тохижилт хийж байх зуур ашиглалтад орсон 13 сургуульд ширээ сандал гал тогоогүй тул сурагчдаа хүлээн авах боломжгүй байна.
Боловсролын яам цоо шинэ шахуу ширээ сандлаа солиод тэрбум төгрөгөөр тохижилт хийсэн нь ил болов. Энэ нь ухаалаг хөрөнгө оруулалт байсан гэж салбарын яам мэдэгдэл гаргаж, сайд нь ч энэ байр суурийг хамгаалав. Тэр зурган дээрх өрөөг ердөө 30,000,000 төгрөгөөр тохижуулсан гэв.
Яамны тансаглалд олон нийт бухимдаж байна. Аргагүй хүүхдүүд зарим газар ширээн дээрээ гуравлаж суудаг. 00 хүрэлцээгүй тул ус уухаасаа айдаг. Бага шээх гээд уух хэрэгцээгээ хорьдог. Шинэ хотхон хорооллууд дэргэдээ цэцэрлэг сургуульгүй сүндэрлэж, хар үүрээр утаан дунд үр хүүхдээ сургуульд зөөх гээд хэдхэн хоногийн дараа ирэх хичээлийн жилийн хүндхэн тойрог эхлэх гэж байна.
Нийслэлийн хэмжээнд Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орох талаар Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшин хэвлэлд мэдээлэл өглөө.
Гэтэл хамгийн эмзэглэмээр нь будаг нь ханхалсан 13 шинэ сургууль сандал ширээ, гал тогоогүй улмаас сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, сурагчдаа хүлээн авч чадахгүй байгаа тухай мэдээ сонстов. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга гэв. Боловсролын яаманд албан бичгээр хандсан ч та нар яах гэж хугацаанаас өмнө нь барилга байгууламжийг ашиглалтад оруулсан юм. Төсөв байхгүй гэдэг хариулт авчээ.
Боловсролын сайдын тансаглалаа хойш тавиад хэдэн сургуульд сандал ширээ хүүхдүүддээ тавьж өгсөн бол замын хөдөлгөөний ачаалад бага ч болов эерэгээр нөлөөлж, сурлагын орчин сайжрах байсан юм биш үү. Яам нь стандарттай орчинд ажиллаад, сурагчид нь цэцэрлэгийн багачууд гэртээ үлдэж таарахгүй. Өнгөрсөн хичээлийн жил ЕБС-ийн 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэж байв.
Сэтгэгдэл үлдээх