Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Ц.Чимэдцэеэ
2025-08-15

Өнөөдөр Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

"Их нуруудын хотгор" гэдэг нь Монгол орны баруун хэсэгт орших, Алтайн нуруу ба Хангайн нурууны хооронд байрласан өргөн уудам хөндий, нам газрыг хэлнэ.

2025 оны 08-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +11 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe