Дархан-Уул Аймгийн Хонгор суманд хүрэн баавгай үзэгджээ

Ц.Чимэдцэеэ
2025-08-15

Дархан-Уул Аймгийн Хонгор сумын II багийн нутаг Цэхэр цөөрөм гэх газар өчигдөр хүрэн баавгай үзэгдсэн.

Иймд тус бүс нутгаар зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангах, шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв баавгайтай таарвал цочоож, шууд халдаж болохгүй, холоос чанга дуу чимээ гарган үргээх хэрэгтэй. Малчид малаа бэлчээхдээ ганцаараа явахгүй, хот айлаараа нутаг сэлгэх, олуулаа нутаглахыг зөвлөж байна.

7037-2101, 7037-7010, 7037-101 дугаарт мэдээлэл авна.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe