А.Ананд "Сэлэнгэ Бодонс" багтай нэг жилийн гэрээ байгууллаа. Тэрээр 500,000,000 төгрөгийн цалин авах бөгөөд өөрийн нэрийнх нь "Сэлэнгэ Бодонс" багийн мерч борлуулалтын орлогоос 20 хувийн урамшууллыг авах юм. А.Ананд өнөөдрөөс "Сэлэнгэ Бодонс" багийн бэлтгэлд хамрагдаж эхэлж байна.
А.Ананд өөрийн цахим хуудастаа “Хасын Хүлэгүүд” багтайгаа хамтран ажилласан хоёр жилийн аялал энэ хүрээд дууслаа. Багийнхантайгаа өнгөрүүлсэн уналт, босолт, баяр, гуниг, сэтгэл догдлуулсан мөч бүхэн миний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлдэж байна. Хасын Хүлэгүүд баг маань өдгөө Азийн тавцанд гарч, Монголынхоо нэрийг өндөрт өргөж явааг харах надад үнэхээр бахархалтай байна. Мөн “Сэлэнгэ Бодонс” болон “Хасын Хүлэгүүд” баг клубуудын түвшинд, зах зээлийн зарчмаараа тохиролцож, хэлцлээ амжилттай болгосонд тамирчны хувьд баяртай байна. Цаашид энэхүү зөв жишиг нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дахин нэг шат ахиулахад ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. “Хасын Хүлэгүүд” багийнхаа удирдлага, хамт олон, фенүүддээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл үлдээх