BBC - Энэтхэгийн Кашмир муж буюу Хинду шашны мөргөлчдийг хүлээн авдаг Киштвар дүүргийн Чосити тосгонд үер бууж олон хүн амиа алджээ. Тодруулбал Гималайн нурууны бунхан руу сүсэгтнүүд мөргөл хийж гороолдог замд байх тус тосгонд буусан үерийн улмаас 46 хүн амь эрсдэж 50 орчим хүн ор сураггүй алга болсон бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хүмүүс цахим орчинд үерт машинууд урсаж, аврах төхөөрөмжүүд эвдэрсэн агаад амьд үлдсэн хүмүүсийг хайж, тосгоны гудамжинд уйлалдаж, зарим нь шавар, нурангид дарагдаж байгаа гашуун зураглалыг хуваалцжээ.
Жамму ба Кашмирын парламентын гишүүн Холбооны сайд Житендра Сингх үерийн хэмжээ их байсан тул аврах багийнхан голомтод хүрэхэд хүндрэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Мөн зам усанд автсан, цаг агаар нисдэг тэрэг явахад аюултай байна хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх