CNN - Палестины ард түмнийг "Miss Universe" тэмцээнд Надин Айоуб төлөөлөн оролцоно. Miss Universe байгууллага (MUO) ням гарагт CNN-д илгээсэн мэдэгдэлдээ, 11-р сард болох "Miss Universe 2025" тэмцээнд Надин Айоуб өрсөлдөх болно гэдгийг баталж байгаад баяртай байна хэмээжээ. Өдгөө 27 настай Айоуб 2022 онд Палестины миссийн титмийг хүртэж байсан юм. Ийнхүү Палестин улс анх удаа "Miss Universe" тэмцээнд оролцохоор болж байна.
Пүрэв гарагт Надин Айоуб өөрийн инстаграм дээрээ Палестины ард түмний дуу хоолой болохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр "Газын зурваст Палестины ард түмэн сэтгэлийн шархаа тэвчиж байгаа энэ үед би чимээгүй байхаас татгалзаж байна. Би Палестин эмэгтэй, хүүхэд бүрийг төлөөлж байна" хэмээжээ.
Израилын Газад хийж буй дайныг олон улсын зүгээс шүүмжилж байгаа энэ үед "Miss Universe" тэмцээнд Палестиныг оролцуулах шийдвэр гаргажээ. 2023 оны аравдугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш 62,004 хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яам даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Дайн үргэлжилж байгаа тул Палестиныг тусгаар тогтносон улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөө амлаж байгаа улс орнуудын тоо нэмэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар 145 гаруй улс олон улсад хүлээн зөвшөөрүүлэх уриалгад нэгджээ.
Сэтгэгдэл үлдээх