Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
Газрын тосны бүтээгдэхүүнд жилдээ 1.7 тэрбум долларыг зарцуулдаг. Бидний жилийн импортын мөнгөөр газрын тосны үйлдвэр босож байна. Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ багадаа 1 тэрбум долларын гадагш урсгаж буй валютыг эх орондоо авч үлдэх боломжтой болно. Бид газрын тосны хараат бус болохын төлөөх Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцэн газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, түүхий тосны экспортыг эргэн харах шаардлагатай.гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах үеэрээ мэдээлсэн юм.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.
УИХ болон Засгийн газрын түвшинд төслийн хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 100 хувь гадаад зах зээлээс хамааралтай байна. Энэхүү хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид 1.8 тэрбум ам долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо байна. Энэ валютын урсгалын 50 хувийг бид дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэж тэр хэмжээгээрээ инфляци, валютын ханш тогтворжино" хэмээн онцоллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьектууд, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байгаа аж. 2, 3-р багц ажлын хувьд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Мөн газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьд хүрч буйг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх