МИАТ: Олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд өөрчлөлт орж болзошгүй

.Graph
2025-08-19

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргалаа. 

Тус мэдэгдэлд “Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.

Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe