Улаанбаатар хотод 14 цагаас борооны эрчимшил нэмэгдэнэ

.Graph
2025-08-20

Үерийн ус харагдаж байгаагаасаа гүнзгий хүчтэй байдаг.

  • 16 см үерийн ус хүнийг урсгах хүчтэй
  • 60 см өндөр үерийн ус автомашиныг урсгах хүчтэй байдаг аж.

Улаанбаатар хотод өнөөдөр /2025.08.20/ нийт 20-35 мм хур тунадас орно. 12:00–21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр. Зарим үед 30–35 мм хүртэл бороо орж, Салхи 50–60 км/цаг хүртэл ширүүснэ.

Үүний улмаас зам талбай усанд автаж, түгжрэл, ослын эрсдэл нэмэгдэх тул:

  • Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
  • Дулаан хувцаслах, бороо, усны цув шүхэр өмсөх
  • Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
  • Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрнийг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх, цахилгаан галын аюулаас сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe