The MongolZ багийн ээлжит тэмцээний эхний тоглолт өнөөдөр буюу 8 сарын 20-ны 19:00 цагт эхэлнэ. Тус тэмцээн нь Саудын Арабын Эр-Рияд хотод болж буй Esports World Cup 2025 юм.
Esports World Cup 2025 нь CS2-оос гадна нийт 21 спортын төрлөөр болж байгаа бөгөөд The MongolZ багийн орж буй CS2-ын төрөл нь $1,250,000 шагналын сантай аж.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд Single-Elimination буюу 1 хожигдсон багууд шууд хасагдах журамтай тоглох юм. Тоглолтын хувь Bo3 буюу түрүүлж 2 map авсан баг хожих журамтай.
Тэд өнөөдөр болох тоглолтоо Европын GamerLegion багтай хийх юм. Тус баг нь чансаагаараа 13 дугаарт бичигдэж буй.
Сэтгэгдэл үлдээх