УОК: Шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

.Graph
2025-08-20

УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан бүх төрийн байгууллага, онцгой комисст, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, 9 дүүргийн засаг дарга нарт үүрэг болгон шуурхай штаб байгуулж, чиглэл өгчээ.

Өглөөнөөс орж эхэлсэн борооны улмаас Дарь эх, багшийн дээд уулзварт үүссэн усыг соруулах ажлыг хэрэгжүүлнэ. Энэ мэтээр зорчих хөдөлгөөнд саад учруулж буй тогтоол усыг хурдан зайлуулах үүргийг дүүргийн шуурхай штабуудад өгчээ. Үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж буй 9 дүүргийн 28 хорооны 1917 өрхөд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргүүлжээ.

Тухайн өрхүүд үерийн өндөр эрсдэлтэй бүсэд оршин сууж байгаагаа мэддэг ч нүүгээгүй тухай албаныхан онцлов.

Одоогоор НОБГ дээр үер устай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй 47-р захирамжаар Нийслэлийн засаг дарга нарт 63 хорооны 95 цэг дээр үерээс сэргийлэх чиглэл өгчээ. Мөн бүх СӨХ-үүдэд чиглэл өгсөн байна. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн 9 дүүргийн шуурхай штабууд өндөржүүлсэн байдалд шилжин ажиллана. Үерийн эрсдэлтэй энэ өдрүүдэд дараах үүрэг чиглэлийг өглөө.

Бүх шатны засаг дарга нарт үүрэг болгох нь:

  • Сэрэмжлүүлэг мэдээг бүх хувилбараар эрчимтэй түгээх
  • Шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах
  • Явган хүн, автомашин зорчиход хэцүү болдог үерийн ус их буудаг байршлуудын хөдөлгөөнийг хязгаарлах
  • Гал түймрийн болзошгүй эрсдэлээс хамгаалах
  • Хотын гол зам, уулзварын ус зайлуулах хэсгүүдийг цэвэрлэгээг хийх
  • Үерийн ус цэвэр усны хангамж руу орохоос сэргийлэх, ундны ус бохирдохоос сэргийлэх
  • Гэр хорооллын айл өрхүүдийн ус орох эрсдэлтэй бүсүүдийн далан шуудуу хамгааллын шуудууг онцгой анхаарч бэлэн байдлыг хангах. Хог асгасан, бөглөрсөн байвал үер урсах нөхцөлийг бүрдүүлэх
  • Онцгой зэрэг төрийн байгууллагуудыг шаардлагатай тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах
  • Төрийн шийдвэр гаргах бэлтгэгдсэн, хариуцлагатай албан тушаалтнуудыг ажиллуулах
  • Үерийн усыг соруулах насос, шуудай элс, үерт ажиллах хүмүүсийн хувцас хэрэгслийг бэлтгэх
  • Цагдаа, түргэн, онцгой бүрэн бэлэн байдалд бэлтгэлтэй ажиллах
  • Нийслэлд 1917 өрх үерийн аюултай бүсэд оршин сууж байна. Эдгээр өрхийг нүүлгэн шилжүүлэх, тухайн өрхүүдэд болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллийг хүргэх
  • Зоорь B1 хэсгүүд живдэг. Энэ бол СӨХ-ийн хийх ёстой хариуцсан ажил. 360 СӨХ бэлэн байна уу? Үерээс сэргийлэх ажлаа хийсэн байна уу? гэдгийг шалгах үүргийг өгчээ.

Төрийн захиргааны байгууллагууд уртасгасан байдлаар ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe