Lenz Therapeutics компани наснаас шалтгаалан ойрын хараа муудах асуудлыг шийдэх зорилгоор VIZZ (aceclidine ophthalmic solution 1.44%) дусаалгыг бүтээжээ. Энэхүү дусаалгыг өдөрт нэг удаа хэрэглэх бөгөөд 30 минутын дотор ойрын харааг 10 хүртэл цаг сайжруулах үр дүнтэй.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (U.S. Food and Drug Administration) Vizz нүдний дусаалгыг 2025 оны 7 дугаар сарын 31-нд албан ёсоор зөвшөөрсөн байна. FDA нь АНУ-д эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд гаргах эсэхийг шийддэг хамгийн өндөр эрх мэдэлтэй байгууллага юм.
VIZZ-ийн клиникийн туршилтуудыг CLARITY 1, CLARITY 2, CLARITY 3 гэж нэрлэсэн бөгөөд уг туршилтад хэдэн долоо хоног, сараар олон зуун оролцогчид хамрагдсан байна. Үр дүн нь дийлэнх хэрэглэгчдийн ойрын хараа сайжирчээ. Мөн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Цөөн тооны хэрэглэгчдэд нүд цочрох, толгой өвдөх, хараа муудах зэрэг бага зэргийн шинж тэмдэг илэрч байсан ч эдгээр нөлөө түр зуурынх байсан бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагагүй арилдаг байжээ.
Vizz нь алсын хараанд сөргөөр нөлөөлөөгүй учир өдөр тутмын хэрэглээнд ашиглах боломжтой хэмээн үзжээ. Уг дуслыг АНУ-д 2025 оны сүүл гэхэд эмч нарын оффисуудад дээж тарааж, худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх