Улаанбаатар Амазонс баг “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа

Ж.Номин
2025-08-21

Энэ сарын 21-22 өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээнд Улаанбаатар Амазонс баг өрсөлдөж буй. 

Тэд эхний тоглолтоо Тайландын багтай хийж, 22:20 онооны харьцаагаар хожил байгуулсан. Харин дараагийн тоглолтдоо Франц Улсын багтай таарч, 14:16 оноогоор хожигдсон юм. 

Ийнхүү тэд “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээний хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Тэд хасагдах шатанд Канадын багийн эсрэг тоглоно. Хоёр багийн тоглолт монголын цагаар өнөө шөнө буюу 8 сарын 21-22-нд шилжих шөнийн 00:25 цагаас эхэлнэ.

Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүн: 

  • О.Хулан
  • Б.Болор-Эрдэнэ
  • Б.Ариунцэцэг
  • Амари Робинсон нар багтаж буй. 

Ташрамд, Амари Робинсон нь 24 настай бөгөөд NCAA-ийн Клемсон Их Сургуулийн багаас тоглож байсан юм. Тэрбээр өмнө нь Итали, Австралийн лигүүдэд тоглож байсан туршлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe