Шүүх: Ц.Санжаачойпэлийг батлан даалтаар сулласан гэх мэдээлэл худлаа

Ц.Чимэдцэеэ
2025-08-21

Бүлэглэн хүний биед халдаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг батлан даалтаар сулласан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад буй.

Энэ тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс тодруулахад дээрх мэдээлэл худал ба одоогоор цагдан хоригдсон хэвээр байгаа хэмээн хариуллаа.

Харин түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 28-нд дуусах ба прокуророос тус хугацааг сунгах санал ирүүлсэн байна. Прокурорын саналыг шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн ба шүүгч процессын тоймоо бичиж, шийдвэрээ олон нийтэд мэдээлнэ хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe